www.ulsturch.mn
Эрүүл мэндээ золин бор ходоодоо бошийлгоод, эргээд өндөр үнээр эмчилгээ хийлгэх вий
Ангилал:
Халуун сэдэв
18 өдрийн өмнө
Сэтгүүлч:
Ч.Мандахнар

Хүнсний бүтээгдэхүүний баталгаагүй байдлыг илчилсэн мэдээллүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах нь элбэг. Үнэхээр бидний хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн хаана, хэзээ үйлдвэрлээд ирсэн нь тодорхойгүй, баталгаагүй байдаг. Өдөр тутмын хэрэглээ болсон мах гэхэд л хадгалалтын горимоос хэт доогуур, чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгаагүй нөхцөлд нядлагдаж мөн хадгалагддаг. Ойрын жишээгээр Эмээлт орчмын мал нядалгааны цэгүүдэд Монгол улсын нөөцийн мах бэлтгэл зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж буй цөөнгүй махны үйлдвэр, зоориуд байдаг. Хэдийгээр мэргэжлийн хяналтын шалгалт, үзлэг шинжилгээгээр стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг ч бодит байдал дээр үзсэн хүний огиудас хүрэм орчин байдаг нь нууц биш.

Хэдийгээр Монголчууд малаа илээр гаргадаг ёстой ч эрүүл ахуйн шаардлагад нийцэхүйц орчин нөхцөлийг бүрдүүлдэг. Олны хөлд дарагдаж, олон айлын бохирт хор болтол муудсан хөрс, нохой шувуу эргэлдсэн орчинд, олон хүний нус, цэртэй холилдон мөн гар, хувцас, амисгал гэх мэт бохир вирус тээгч орчинд үйл ажиллагаа явуулдаг бойны газруудад өнөөдрийг хүртэл хяналт шалгалт, арга хэмжээ авсан нь ховор байна. Мэргэжлийн хяналтаас шалгалт нэртэй мөнгө хураалтын ажил хийж, олон нийтэд цаасан баримт, үнэлэлт дүгнэлт үзүүлдэг. Тэрхүү үнэлгээнд бүрэн итгэж, төвлөрсөн мах худалдааны цэгээс хэрэглээний махаа авдаг өчнөөн иргэд бий. Бойны газрууд үйл ажиллагаа явуулах эрх, ариун цэврийн шаардлага, эрүүл ахуйн байдлыг хангасан дүгнэлтийг мэргэжлийн байгууллагуудаас авдаг ч тэрхүү орчин нөхцөлөө хадгалж чаддаггүй нь бүхий л байгууллагад ажиглагддаг. Бид өнөөдөр хоол идээд байна уу? хор идээд байна уу гэдэг нь эргэлзээтэй.

Хяналт шалгалт хийх эрхтэй байгууллагын хариуцлагагүй мөн хахуульд идэгдсэн байдлаас үүдэн олон иргэд, эрүүл мэнд, амь насаараа хохирох нь элбэгшсэн. Жишээлбэл 2016 оны улсын баяр наадмын эхний өдөр гэхэд Хүй долоон худгаас 80 кг, Төв цэнгэлдэхээс 30 кг муудсан махыг хураан авч устгалд оруулсан байдаг. Үүний цаана шалгагдаагүй, сургаар нь нуусан гээд өчнөөн тооны эрүүл ахуйн шаардлага хангаагүй муудсан мах нуугдаж байгаа. Тэд шалгадаг, торгодог, тэгээд л алга болчихдог.

Чанарын шаардлагыг бүрэн хангасан олны дунд нэр хүндээ баталсан томоохон байгууллагуудаас ч муудсан мах гарах тохиолдол гарсаар байдаг. Хадгалах хугацаа хэтрээд хатсан арьс шахуу махыг, эрүүл ахуйн шаардлагад үл нийцэх орчин нөхцөлөөс худалдан авч хоол хүнсэндээ хэрэглэгч иргэдийн дийлэнхи хувь нь ходоодны ямар нэгэн эмгэгтэй болсон байдаг. Эрүүл хоолыг өндөр үнээр худалдан авахаас өөр сонголтгүй хэт өндөр өртөгтэй хүнсний бүтээгдэхүүн өдөр тутам хэрэглэх эдийн засгийн бололцоогүй иргэдийн хувьд, хямд үнээр чанартай мах олно гэдэг маш хүндрэлтэй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ маш ноцтойгоор зөрчүүлж буй ард иргэд чухам хэндээ найдах вэ. Мэргэжлийн байгууллагын үнэлгээнд итгэж ходоод, хөрөнгөөрөө хохирох явдал хэзээ зогсох вэ? Зүй бус орчин нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа газруудын дотоод үйл ажиллагаа, үнэн байдлыг газар дээр нь очоод мэдье гэсэн ч шат дамнасан олон зөвшөөрөл, эрх мэдлийн байгууллагуудын зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Тэдгээр нь иргэдийн амьдрал, аюулгүй байдлаас хол давсан их ажилтай. Бид хэнд найдаж, итгэх вэ...

www.ULSTURCH.mn

Сэтгүүлч:
Ч.Мандахнар
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Сугалааны тохирлын мэдээ
8 цаг 42 минутын өмнө
Видео