www.ulsturch.mn
Хуульчид Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг ҮНДСЭН ХУУЛЬ зөрчсөн гэж үзжээ
14 өдрийн өмнө
Сэтгүүлч:
З.Батхуяг

Хуульч О.Алтангэрэл, Б.Жавхлан, Д.Миеэгомбо нар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүний тангаргаа зөрчсөн үндэслэлээр хэсэг хуульч  Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ.  Тодруулбал, Ц.Нямдоржийг өөрийн цалин орлогоос давсан хэмжээний тэтгэмжийг бизнес эрхлэгчээс сар бүр авч байсан нь УИХ-ын гишүүний тангаргийг зөрчиж энэ нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа үндэслэлээр хуульч нар цэцэд маргаан үүсгүүлэх мэдээлэл явуулах гэж байгаа талаараа мэдээлэл өгнө. 

Мөн түүнийг улсын нууц задруулсан зэргээр ч буруутгах үндэслэл байгааг хуульч нар тайлбарлаж байгаа аж.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь түрээсийн байранд амьдардаг, байрны эзнийг таньдаг учраас ашиглалтын зардлыг нь төлөөд амьдарч байгаа гэх мэдээлэл сүүлийн жилүүдэд олон нийтийн хэрэгслээр мэдээлэгдэх болсон ба энэ нь Монгол Улсым Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль дээдлэх”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгг заасан “бүрэн эрхээ хэрэгжүулэхтэй холбогдуулж бусдаас шан харамж авах”, 37.1.3 дахь хэсэгт заасан “гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах”, 37.1.4 дэх хэсэгт заасан "Гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах”, 37.1.9 дэх хэсэгт заасан “аливаа байгууллага, ирпнээс нэг сарын цалингийн хэмжээнээс дээш төгрөгийн үнэтэй бэлгийн зүйлсийг хувиараа авах”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтой холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно”, 16.4 дэх хэсэгг заасан “Гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүнээс бусад этгээдээс авсан нэг удаагийн бэлэг, үйлчилгээний үнэ, холс тухайн албан тушаалтны нэг сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн, эсхүл нэг эх сурвалжаас нэг жилийн туршид хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны гурван сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд уг албан тушаалтан энэ тухай эрх бүхий албаы тушаалтанд 30 хоногийн дотор бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, Авлигын эсрэг Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дэх хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан гишүүний төсөв, цалин, бусад хангамжийг улсын төсөвт суулган зарцуулах эрхтэй атал танилынхаа орон сууцанд түрээсийн гэрээгээр үнэгүй амьдарч байгаа нь хуулинд заагдаагүй хангамжийг гуравдагч этгээдээс хүлээн авч, бусдаас шан харамж, эсхүл шууд бус бэлэг авах замаар үнэ хөлсгүйгээр бусдын эд хөрөнгийг ашиглаж байна. Тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт "Гишүүний цалин, нэмэгдэл, унаа, албан томилолт, бичиг хэрэг, холбооны зардлыг Улсын Их Хурлын жилийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ" гэж заасан ба дээрх эрх зүйн үйлдлийг хувийн ашиг сонирхлын үүднээс үйлдсэн гэж үзэх нөхцөлийг бүрдүүлж байна. Эрхэм гишүүний оршин сууж байгаа Белла Виста хотхонд орон сууц хөлслөхөд талбайн хэмжээнээс хамааран cap тутамд 3 сая төгрөгөөс 12 сая төгрөгийн хөлсийг хөлслөгч этгээд хөлсүүлэгчид төлж байгаа нь зах зээлийн өнөөгийн ханш бөгөөд үүнээс үзэхэд тэр хэмжээний хөлсийг шууд бус бэлэг хэлбэрээр давуу эрх эдэлж байгаа гэж ойлгогдоход хүрч байна.

Улсын Их Хурлын гишүүн нь Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж. гишүүний уүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлдэг. Энэхүү тангараг ёсоор төрийн хуулийг дээдлэн сахих үүрэгтэй. Гэтэл бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа бусдаас хуульд заагдаагүй хангамжийг эдэлж байгаа нь гишүүний тангарагаа зөрчсөн үйл ажиллагаа юм.

Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын гишүүн бол бүх ард түмний төлөөлөл болон төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөн хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгчийн хувьд хууль дээдлэх, хуульт ёсыг чандлан сахих бэлгэ тэмдэг, ёс зүйт төрийн албан хаагчийн үлгэр дууриал болон ажиллах албан тушаалтан болохын хувьд бусдын байрыг үнэ төлбөргүйгээр ашиглах нь төрийн түшээ хүний хувьд ёс зүйгүй үйлдэл мөн.

Иймд хуульд заасан төсөв, цалин, хангамжаас илүү давуу эрх эдэлж байгаа УИХ-ын гишүүн Ц. Нямдоржийн талаарх энэхүү мэдээллийг шалгаж, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, УИХ-ын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 37 дугаар зүйлийн 37.1.2-37.1.4, 37.1.9, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтуудыг зөрчсенийг тогтоож өгнө үү.

Мэдээлэлтэй холбогдох нотлох баримтууд болох түрээсийн гэх тодотголтой байрны өмчлөгчийн талаарх мэдээллийг Оюуны өмч, эрхийн бүртгэлийн ерөнхий газраас албан ёсоор лавлаж, бидэнд танилцуулж өгөхийг хүсье. гэжээ. Тэд мөн Үндсэн хуулийн цэц Б.Наранхүү гишүүнийг эгүүлэн татах үндэслэлгүй гэсэн хариуд эгдүүцэж, түүнийг буцаан татах бүх ахламыг хийнэ гэлээ.

Сэтгүүлч:
З.Батхуяг
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Сугалааны тохирлын мэдээ
9 цаг 6 минутын өмнө
Видео