ЧД: "Шилдэг албан байгууллага", "Шилдэг сөх", "Шилдэг өрх" гурван төрөлд батламж гардууллаа
Үйл явдал
/
2021-11-25
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021 оны А/98 дугаар захирамжаар “Манай хороо Миний гудамж” аяныг зохион байгууллаа. Тус аяны хүрээнд ажлын хэсэг байгуулагдаж 14 шалгуур үзүүлэлтээр “Шилдэг албан байгууллага”, “Шилдэг СӨХ”, “Шилдэг өрх” гэсэн 3 төрөлд өрсөлдүүлэн шилдгүүдээ тодруулж “Батламж” гардууллаа.
 
Батламжийг дүүргийн Засаг даргын Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар нар гардуулан өгч, баяр хүргэлээ.
 
“Шилдэг албан байгууллага”-ын төрөлд Ерөнхий боловсролын 72 дугаар сургууль, 37 дугаар цэцэрлэг, “Шилдэг Сууц өмчлөгчдийн холбоо”-ны төрөлд “Дөчийн анхдагч” СӨХ, “С.Чоймбол 55” СӨХ, “Хүрээ хотхон” СӨХ, “Аз хийморь” СӨХ, “Ялалт СӨХ”, “Хөршүүд 52” СӨХ, “Шилдэг өрх” төрөлд Т.Түвшинтөр, Р.Эрдэнэчимэг, Ж.Эрдэнэцогт, У.Тодбаяр, Л.Эрдэнэбилэг, Д.Батаа, Л.Ганболд, П.Юндэн, Ц.Мөнхсайхан, Ц.Сонгууль, Н.Баясгалан, Б.Даринчулуун нар тодорсон байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.145.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.