Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 зүлийн 34.2.9.-т "Гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх", Өрсөлдөөний тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 -т "Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах" , 7.1.2 -т "Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох" -ыг хориглосон учраас тус аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аж ахуйн нэгж байгууллагуудад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнд үндэслэлгүй хэт өндөр үнэ тогтоолгүйгээр үнийн тогтвортой байдлыг хангаж ажиллах талаар аймгийн Засаг даргаас зөвлөмж хүргүүллээ.
Иймд иргэн Та үндэслэлгүй үнийн хөөрөгдөл үүсгэсэн аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгч байвал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 1800-1224 дугаарт болон аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст мэдэгдэнэ үү!
Н.Ерлан
-
3 цаг 56 мин
-
4 цаг 4 мин
-
9 цаг 53 мин
-
2025-01-17
-
2025-01-16