“Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II” эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалтыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-09-08
Яг одоо ЭМДЕГ-ын мэргэжилтнүүд “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II” эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд ЭМД-ын тухай хуулийн шинэчлэл, ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоол, холбогдох хууль тогтоомж, хэрэгжилтийн талаарх нэгдсэн сургалтыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
 
Тухайлбал, Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Ганзориг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолын талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өгсөн бол Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэн тус тогтоолын хэрэгжилт, цаашид анхаарах зүйлсийн талаар эмч, мэргэжилтнүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч ярилцлаа. Харин Хяналт зохицуулалт, чанарын үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн А.Удвалцэцэг Нэхэмжлэлийн хяналтын шалгуур үзүүлэлтийн талаар мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.37.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.