Хоршоо болон ЖДҮҮ эрхлэгч та бүхэн тооллогодоо идэвхтэй хамрагдаарай
Үйл явдал
/
2021-11-26
ХОРШОО БОЛОН ЖДҮҮ ЭРХЛЭГЧ ТА БҮХЭН ТООЛЛОГОДОО ИДЭВХТЭЙ ХАМРАГДААРАЙ
 
Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого улс орон даяар 11-р сарын 1-нээс 12-р сарын 1 хүртэл цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн тооллогод 2021 оны 11-р сарын 1-нээс өмнө үүсгэн байгуулагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид www.toollogo.1212.mn цахим хуудсаар хамрагдах ба 100 хувь цахимаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого нь манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эрхэлж байгаа ажил, үйлчилгээний чиглэл, байршлыг нь үнэн зөв тогтоож, эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь бодитойгоор тодорхойлох зэрэг улс орны хөгжлийн бодлого, стратегийг төлөвлөхөд гол мэдээллийн бааз суурь болдог байна.
Та бүхэн www.toollogo1212.mn цахим хуудаст нэвтрэхдээ аж ахуйн нэгж байгууллагууд etax.mta.mn цахим хуудаст нэвтрэх хаягаараа, иргэн бол татвар төлөгчөөр бүртгэлтэй бол мөн адил татварын системээр эсвэл e-mongolia цахим системд бүртгэлтэй хаягаараа нэвтрэх боломжтой.
ХОРШОО болон ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ та бүхэн 2021 оны 12-р сарын 01-ний өдрөөс өмнө улсын тооллогодоо идэвхтэй хамрагдана уу.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.212.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.