Я.Эрдэнэсайхан: МУЗЗНДНТУТХ-тай бусад хуулийг нийцүүлэхгүй бол орон нутгийн ЖДҮ хөгжиж чадахгүй
Үйл явдал
/
2021-11-24

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форумд хамтран зохион байгуулагч байгууллагуудын удирдлагууд илтгэл тавьсан нь онцлох үйл явдал байлаа. Энэ үеэр ЖДҮҮ-ийн салбарынханд тулгарч буй бэрхшээл болон шийдэлийг бодит судалгаанд тулгуурлан танилцуулсан нь оролцогчдын сонорыг мялаасан байна. Тус форумд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээллийг хүргэсэн юм. Тэрээр илтгэлдээ... “ Төрийн гурван өндөрлөг илгээлтээрээ дамжуулан бодлогоор дэмжинэ гэдэгээ хэлсэн. Энэ нь өнөөдрийн форум бидэнд маш том боломж олгож буйн илрэл юм. Тэгэхээр та бүхнээс бодлогын санал сонсож, үр дүнтэй хэлэлцүүлэг хийнэ гэж итгэж байна. Төрөөс жижиг, дунд үйлдвэрээ дэмжихэд чиглэсэн эрх зүйн шинэчлэл хийж хэд хэдэн хууль баталсан. Үүнд:

  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга
  • Хоршооны тухай хууль  /2021.05.06/
  • Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай /2021.01.29/
  • ТБОНӨХБҮХАТ хуулийн нэмэлт өөрчлөлт
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга
  • Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөр
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам /ЗГ-ын 2020 оны 113 дугаар тогтоол/
  • Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр
  • Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр
  •  “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний цахим мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, мэдээлэл цуглуулах, үйлчилгээ үзүүлэх журам” ХХААХҮС-ын 2021 оны 254 дүгээр тушаал/
  • 2021.09 сард бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөө- ХХААХҮ-ийн Сайд болон Монгол банкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаал
  • “Улсын шилдэг хоршоо шалгаруулах журам” /ХХААХҮС-ын 2021 оны 295 дугаар тушаал/
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” /ЗГ-ын 2021 оны 238 дугаар тогтоол/ гэх баримт бичгүүдийг батлуулж чадсан.

 
   Хойшид хэд хэдэн ажлыг хийхээр боловсруулж байна. Тухайлбал ЖДҮҮДтХ-ийг дагалдуулж нэмэлт өөрчлөлтийн санал хүргүүлсэн. Мөн өнгөрсөн жил МУЗЗНДНТУтХ батлагдсан. Энэхүү хуультай бусад хуулийг нийцүүлэх  хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд олон шаардлага байдаг. Энэ шаардлагын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх агентлаг байгуулагдсан. Гэвч орон нутагт байдаг бүтэцүүд ямар ч уялдаа холбоогүй ажилласаар байна. Үүнийг нэгдсэн удирдлагад оруулж чадвал орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ.
    2020 онд бид 22 тэрбум төгрөгийг 249 төсөлд олгосон. Өнгөрсөн хугацаанд зээлийн эргэн төлөлтийн асуудал байнга яригдаж байсан. Агентлаг байгуулагдсанаас хойш Хууль, тусгай активын хэлтэс өр барагдуулах алба шиг ажиллаж байгаа. Энэ хүрээнд бид 6.5 тэрбум өрийг барагдуулах төлөвлөгөөтэй ажилласан ч давуулан биелүүлж 8 тэрбумын өрийг барагдуулан улсын төсөвт төвлөрүүлээд байна. Он дуустал улам ахиулах боломжтой.
Бидний зүгээс цахим үйлчилгээг нэвтрүүлэх ажилд эрчимтэй ороод байна. Орон нутгийн иргэд хот хооронд цаас дамжуулах ямар ч шаардлагагүй болсон. Шууд цахимаар хэвлэж авах боломжийг бүрдүүлчихсэн. Үүнд:

  • “ЖДҮҮЭ”-н тодорхойлолтийг цахимаар хүлээн авч, олгож байна
  • Зээлдэгчид зээл, төслийн мэдээллийг авах боломжийг бүрдүүлсэн https://zeel.smefund.gov.mn/
  • ЖДҮГ-ын ФЭЙСБҮҮК хуудасны автомат хариулагч ЧАТБОТ гэх мэт ажлыг хийгээд байна.


   Автомат хариулагч чатботоор дамжуулан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийнхээ санал, гомдлыг хүлээн авч байна. Одоогийн байдлаар 22 мянга гаруй хүн чатботоор дамжуулан бидэнтэй саналаа хуваалцсан” гэсэн юм.







 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.180.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.