СХД: “Ирээдүйгээ хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа
Үйл явдал
/
2021-07-10
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн хамт олон “Ирээдүйгээ хамгаалъя” уриатай орон нутгийн замын хөдөлгөөний соёл нэгдсэн арга хэмжээг өнөөдөр /2021.07.10/ “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоон дээр зохион байгууллаа.
 
Тус арга хэмжээ нь орон нутгийн замд гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, жолооч нарт зам тээврийн осол гарахад нөлөөлдөг шалтгаан нөхцөлийг ойлгуулж, жолооч, зорчигчдын хариуцлагыг дээшлүүлэх, эцэг эх асран хамгаалагч нарын хараа хяналтыг сайжруулах, хүүхдийг аюулгүй тээвэрлэх зэрэг зөв дадал хэвшлийг бий болгох замаар иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилготой юм.
 
Өнөөдөр орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөн идэвхтэй байсан бөгөөд дүүргийн Онцгой комиссын бүрэлдэхүүн иргэдийг тодорхой асуумж, шаардлагатай дархлаажуулалтын гэрчилгээг харгалзан нэвтрүүлж байна.
 
#ӨРГӨСӨН_ТАНГАРАГТАА_ҮНЭНЧЭЭР_ЗҮТГЭН_ИРГЭД_ТА_БИДНИЙ_АЮУЛГҮЙ_БАЙДЛЫГ_САХИН_ХАМГААЛДАГ_ЦАГДААГИЙН_АЛБАН_ХААГЧДАДАА_БАЯРЛАЛАА
 
 
 
 
 
 
 
 
 
  •  
     
     
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.173.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.