ЧД: Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна
Үйл явдал
/
2021-11-23
Давс бодисын нөөцлөлт:
2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн Тохижилт, үйлчилгээ ХХК тусгай зориулалтын бодис нийт 420 тонн, давс 1264 тонн, дайрга 250 тонн нөөцөлснөөс 11 дүгээр сарын 19-21-ний хооронд үргэлжилсэн орсон цаснаар нийт 276тнн давс цацалт хийгдэж 988 тонн давс, 420 тонн бодис, 250 тонн дайрганы нөөцтэй байна.
 
✅Хар цас тээвэрлэлт:
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээнээс гарсан хар 12 рейсээр 48 тонн хар цасыг ачиж тээвэрлэлээ.
 
✅Ажиллах хүч:
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг зам талбайн нийт 120 үйлчлэгч өглөөний 05:30 минутаас эхлэн тогтмол цэвэрлэн ажиллаж байна. Мөн давс, бодис цацах, замын нуухын цэвэрлэгээ хийх тусгай зориулалтын 7 техник, цэвэрлэгээнээс гарсан цасыг хотын хөдөлгөөн багассанаас хойш нийт задгай тэвштэй 20 машинтайгаар тээвэрлэлээ.
 
✅Зуслангийн бүс:
“Найши трейд” ХХК нь хариуцсан Зуслангийн бүсийн Ойн жим, Шадивлан, Яргайт, Яргайтын богино, Жигжид чиглэлийн авто замуудад халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 20 тонн давс, 8 тонн бодис цацаж, 3 машин техниктэйгээр 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.195.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.