Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс зах, худалдааны төвүүдэд явуулын цэг ажиллуулж байна
Үйл явдал
/
2021-09-30
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчлан таниулах, нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж байна.
 
Энэ хүрээнд есдүгээр сарын 28-ны өдөр Бөмбөгөр худалдааны төв, 29-ний өдөр Хүчит шонхор, Нарантуул-2, Нарлаг дэнж худалдааны төвүүдэд Явуулын нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, иргэд даатгуулагчдад зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллажээ.
 
Иргэд, даатгуулагчдад зөвлөгөө мэдээлэл хүргэх зорилготой явуулын цэг өнөөдөр Теди худалдааны төвд ажиллаж байна.
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.235.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.