SXCOAL: БНХАУ-д коксжих нүүрсний нөөц өсөж, үнэ нь буурч байна
Үйл явдал
/
2021-03-02

БНХАУ-д коксжих нүүрсний нөөц өсөж, үнэ нь буурсан талаар “SXCoal” мэдээллээ. Үүний зэрэгцээ коксын үнэ буурч байгаа нь мөн нөлөөлж байна.“SXCoal”-ийн санал асуулгад хамрагдсан уурхайнуудын агуулах дахь коксжих нүүрсний нөөц хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар өмнөх долоо хоногийн дүнгээс 131.9 мянган тонноор өсөж, 1.21 сая тонн хүрчээ. Шаньси мужид хүхрийн агууламж багатай коксжих нүүрсний үнэ Сар шинийн баярын өмнөх үеийн дүнгээс 50 юаниар буурсан байна.

Харин Ганцмод боомт дахь Монголын угаасан коксжих нүүрсний үнэ 100-140 юаниар буурч, тонн нь 1700-1750 юань болжээ.

Эх сурвалж: http://bloombergtv.mn/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.171.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.