Үндэсний контент “Gobi challenge-2020”-ийг үндэсний компаниуд дэмжжээ
Үйл явдал
/
2021-01-10

Үндэсний контент хөгжүүлэгч “Эрхэт Монгол” медиа групп, “Тэмээн жинчин” сантай хамтран зохион байгуулсан “Gobi challenge-2020” өвлийн олон өдрийн тэмээн аялал, телевизийн реалити шоу нэвтрүүлгийн эхний дугаар 2021.01.09-ний 20:30 цагаас “ТВ8” телевизээр үзэгчдийн хүртээл болно.

“Gobi challenge-2020” төслийн хүрээнд телевизийн 10 цуврал нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болох бөгөөд “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад орчуулан түгээхээр төлөвлөжээ. Мөн говийн байгаль, өвлийн тэмээн аяллын тухай аян замын тэмдэглэл бүхий гэрэл зургийн цомог эмхэтгэн Монголын өвлийн аялал жуулчлалын шинэ брэндийг цогц хэлбэрээр сурталчлан таниулах юм байна.

Өмнөговь аймгийн байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар 18 өдрийн турш 650 км аялсан энэхүү үндэсний шинэ контентийг үндэсний шилдэг аж ахуйн нэгжүүд дэмжиж ажиллажээ. Тухайлбал, Төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ ажилласан бол ивээн тэтгэгч байгууллагаар “Энержи ресурс” ХХК, “Ард Кредит” ХК, “Ард Лайф” ХХК, “Мандар” групп, дэмжигч байгууллагаар Монгол Улсын Соёлын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, “Монголросцветмет” ТӨҮГ ажилласан байна. Мөн хамтран ажиллагч байгууллагаар “Бодиос”, “Отог” брэнд, “Shijir shine”, “Хүннү фэйшн”, “Дархан нэхий”, “Тод оймс”, “Техник импорт”, “Гор газ”, “Бэст бэйкери”, “Алтан тариа”, “Морьт хангай”, “Тнгри инвест” групп,  Өмнөговь аймгийн "Их говийн төгөл" компани зэрэг үндэсний шилдэг компаниуд хамтран ажиллажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.226.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.