Л.Цэдэвсүрэн сайдаа !!! Монгол эрдэмтдийн бүтээсэн 180 саяын ОНОШЛУУР хаана байна вэ...?
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-11

Монгол эрдэмтэд, эмч эмнэлгийн ажилтнууд хамтран хүний биед SARS-CoV2 вирусийн эсрэг бие үүсэж дархлаа тогтсон эсэхийг богино хугацаанд илрүүлэх оношруулын цомгийг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болгожээ. Тус оношлуурыг Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн, Халдварт өвчин сувлалын үндэсний төв, МУИС-ийн эрдэмтэд хамтран бүтээсэн аж. Гэвч өнөөг хүртэл эрүүл мэндийн байгууллагуудад туршилтад гараагүй байна. Харин уг оношлуурт зориулж Боловсрол, Шинжлэх ухааны яамны харьяа Шинжлэх ухаан технологийн сангаас 180 сая төгрөгөөр санхүүжүүлжээ.

Үр дүнг нь 2020 оны 11 сарын 30-нд танилцуулах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл гарч ирсэнгүй. Иймд туршилт судалгаа нэрээр төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан юм биш байгаа гэсэн хардлага байна. Энэ дагуу “Шинжлэх ухаан, технологийн сан”-гийн захирал М.Тунгалагтай холбогдож тодруулахад “Манайх бол санхүүжилт олгосон байгууллага. Төсөл ямар ч гэсэн үр дүнтэй хэрэгжсэн гээд манайд тайлангаа ирүүлсэн. Ямар цомог, төхөөрөмж зохион бүтээснийг би мэдэхгүй. Эрдэмтдээс нь тодруулсан нь зөв байх. Оюунсүрэн академич л их мундаг хүн гэсэн” хэмээн тайлбар өглөө.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.80.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.