Б.Энхбаяр: Чадваргүй, цус ойртсон шүүгчид шүүхээс холдоно
Үйл явдал
/
2021-01-14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Шүүхийн тухай хууль”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн П.Анужин асуулт асуухад хууль санаачлагч Б.Энхбаярын зүгээс :

П.Анужин гишүүнтэй санал нэг байна. Бид судалгаа шинжилгээ, өнгөрсөн алдаа сургамж, практик нөхцөл байдалдаа түлгуурлаад эргэж бухаад хараад байлгүй урагшаа харсан, хөгжил рүү чирсэн  хөтөч хийсэн сайн хууль гаргахыг хичээж чармайж байгаа. Хууль гаргах гэдэг бол нэг хэрэг. Б.Чимид  багш хэлсэн байдаг. Хуулийг хүн хэрэгжүүлдэг шүү , шүүгч гэдэг ярьдаг хууль гэж хэлсэн. Үнэхээр энэ сайн хууль байгаад энэ хуулийн шаарлагад нийцэхгүй буюу энэ хөгжил дэвшлийнхээ мөн чанарыг ойлгохгүй,өөрийнхөө явцуу сонирхолд хөтлөгдсөн, одоо бол буй байдлаа болж байна бүтэж байна гэж ойлгодог, өөрийгөө хөгжүүлж дэвшүүлэхийг чармайдаггүй хуульчтай байвал энэ хуульд ихээхэн саад болно. Бид үүнийг тооцож харж байгаа.

Энэ хуулийн сайн үр дүнгүүд ирэх 5-10 жилийн хугацаанд бодитой мэдэгдэж эхэлнэ.

Яагаад гэвэл энэ хуулийн дагуу байгуулагдах “Хараат бус шүүхийн зөвлөл” , “Хараат бус сахилгын хороо”-ны үйл ажиллагааны дагуу шүүгчийн сахилга хариуцлага чамбайрах ёстой. Чадваргүй, цус ойртсон хүмүүс шүүх болчихоё гэсэн бодлоосоо татгалзаж эхэлнэ. Улсын дээд шүүхийн шүүгч гэхэд УИХ-д орж ирж бүх асуудлаа шүүлгэнэ. Өнгөрсөн амьдралаа шүүлгэнэ. Хар бараан юмтай бол тэр хүн өөрөө больё гэж татгалздаг шүүлтүүрээр орж цаашаа явна.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.56.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.