Ж.Болормаа: Цаасан улавч биш тусгай зориулалтын нэг удаа хэрэглэх 2000 ширхэг улавч ХУДАЛДАН АВСАН
Үйл явдал
/
2021-01-15

МХЕГ-аас тодруулга авч байна.  Улстөрч.мн сайт ширхэг нь 50 төгрөгний үнэтэй гялгар улавчийг 4800 төгрөгөөр тендер зарлаж худалдаж авсан байж болзошгүй мэдээллийг мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шилэн данснаас иш татаж мэдээлэл хүргэсэн. Бид энэхүү мэдээллийн дагуу ямар улавч, хэдэн ширхгийг хэдэн төгрөгөөр, хэчнээн ширхгийг хэрхэн яаж худалдаж авсан талаар МХЕГ-ын Санхүү аж ахуйн хэлтэсийн дарга Ж.Болормаа уулзаж тодрууллаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үүрэг гүйцэтгэгч Гантулга 2020 оны 12-р сард гэрээ байгуулж улавч худалдан авах болсон. Үүн дээр нэг ширхэг улавчийг 4800төгрөгөөр тооцож худалдаж авсан. Энэ ямар улавч, төсөв санхүү хаанаас гарсан талаар албан ёсны тайлбар өгнө үү?

Энэ улавч  ард иргэдийн мэддэг, мөн танай сайт дээр тавигдсан 100-н улавч гээд яриад байгаа гялгар улавч  биш Коронавирусын үед хэрэглэж байгаа хөдөлмөр хамгааллын буюу комбинзоны гадуур өмсдөг, түрийтэй гуталны  гадуур хийж хэрэглэдэг, дээрээс нь комбинзоны өвдөг хүртэл татаж өмсдөг улавч. Үүнийг 4800 төгрөгөөр 2000 ширхэгийг худалдаж авсан байгаа. 100-н улавчийг өмсөөд явюахад хөдөлмөр хамгааллын хувцасан дээр хамгаалалт муу явагдах учраас зориулалтын улавч байх ёстой гэсэншаардлага тавигдсан байдаг. Үүний дагуу урт улавчийг шууд худалдан авалт хийж авсан. “Алтан сапсан” гэх компанитай гэрээ байгуулж авсан. Үүнийг байгуулахын тулд гурваас дөрвөн компани дээр харьцуулалт хийж үнийн санал авч байгаад түүнээсээ хамгийн бага үнэтэй буюу 4800 төгрөгийн үнэтэй энэ улавчийг худалдаж авсан.

Харьцуулалтын аргаар үнэ тооцож авлаа гэж байна. Өмнө нь  үүнтэй адилхан улавч авах, үнийн санал тавих компани байсан уу?

Энэ дээр үнийн санал авахад хоёр компанийн үнэ орж ирсэн. Нэг нь “галт шувуут” гэж компани байсан. Тэр нь 6200 төгрөгийн үнийн саналтай орж ирсэн. Энэ 4800 төгрөгийн үнийн саналтай орж ирсэн. Бид хамгийн бага үнэтэйгээр үүнийг авсан.

4800 төгрөгийн үнэ бүхий улавчийг хэдэн удаа ариутгаж хэрэглэх вэ?

Энэ улавчийг ариутгаж хэрэглэхгүй. Нэг удаа л өмсөнө тэгэхдээ дөрвөн цаг хэрэглэх ёстой. Урагдаж цоорсон эсвэл нэг газраас нөгөө газар очих гэж байвал хувцсаа солихдоо нэг адил тайлаад комбинзон шиг устгалд оруулна.

Улавчаас гадна бас комбинзон худалдаж авсан байсан.

Тэрийг нэг удаа хяналт шалгалтаар орохдоо өмсөөд дараагийн байгууллага руу очихдоо сольж устгалд оруулдаг.

Цар тахал хөл хорионы үед хэчнээн байцаагч яаж ажиллаж байгаа вэ? Гэрээ байгуулж авсан халдвар хамгааллын хувцас маск, комбинзон, улавчийг ашиглах хэчнээн албан хаагч МХЕГ-т үүрэг гүйцэтгэж байна вэ?

Мэргэжлийн хяналтын хэмжээнд 1700 байцаагч байна. Бид системийн хэмжээгээр нөөц хангамжийг хийдэг. Бид нарын авсан 2000 улавчийг орон нутаг руугаа тараана . Боломжтой бүх газрууд руу хувиарлаж явуулдаг. Түүнээс зөвхөн ерөнхий газар дээрээ хэрэглэдэг эд биш. Нөөц хангалтаараа авч үлдээд хэрэгцээт газар луугаа тараана гэсэн үг. Одоогийн байдлаар 2000 улавч авсан тэр чигтээ байгаа.

Эдгээр улавчийг ашиглана гээд байсан ашиглаагүй байгаа юм уу?

Ашиглана. Одоо хуваарилалтаа хийгээд тараана. 2020 оны 12-р сарын 16 авсан гэхээр нөгөө байгууллагууд маань ч  тусдаа газрууд байгаа шүү дээ. Мэргэжлийн хяналтын албадууд, өөрсдийн нөөц хөрөнгөөр нөөцөө бэлдсэн байгаа, тэд нөөц дуусаад бид нөөц хангалтаа үргэлжлүүлээд явна.

9.600.000 төгрөгөөр халдвар хамгааллын хувцас, 9.800.000 төгрөгөөр ширхэг нь 4800 төгрөгийн үнэтэй улавч худалдаж авсан эдгээр нь 10 сая доторх гүйлгээнүүд байна. Шууд худалодан авалт гэрээ хийж авсан гэж ойлгох уу?

Тийм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээг худалдан авах хуулийнхаа дагуу явж байгаа.

Тэгэхээр “Алтан сабсон” компанитай шууд гэрээ байгуулаад авсан гэсэн үг үү?

Тэгсэн шууд гэрээ байгуулж авсан. Харьцуулалтын үнийн судалгаа нь дээрээ үндэслээд хамгийн бага үнэтэйн “Алтан сабсон”  шалгараад шууд худалдан авалтаа хийсэн.

Өмнө нь “Алтан сабсон”-оос олон удаа хамтарч ажиллаж байсан байна. танайх яаж энэ компанийг сонгоод бараа худалдаж аваад байна.

Хамгийн анх үнийн саналуудыг яаж хамгийн хямд байх вэ? гэдэгт ач холбогдол өгч, хямд байлгахыг хичээнэ. Манай нягтлан мэдээлэл судалгаа тандалт явуулаад хамгийн хямдхан үнэтэйг олж судалгаандаа үндэслэсэн.

Өмнө Цагаанхүү даргын үед маскны тендер 100 хүртэлх сая төгрөгөөр зарлагдаад явж байсан байна. Нэгнээс нь хямд үнээр авах нөгөөхөөс нь өндөр үнээр авах зэрэг асуудлууд байсан. Санхүүжүүлэлт нь засгийн газрын нөөц хөрөнгө эсвэл УОК –н хандив тусламжаас санхүүжүүлэлт аваад байсан. Нөөцийг нь хангалтын хувцас худалдан авахад хэдэн төгрөг зарцуулсан бэ?

Төсөвлөгдсөн мөнгө 2020 онд бага байсан. Есдүгээр сард Засгийн газрын нөөц хөрөнгөөр нэг тэрбум 500 сая төгрөг хөдөлмөр хамгааллын хувцасан дээр тавьж өгсөн. 300 сая төгрөг нь эм урвалж ариутгалын бодисууд байгаа. Нэг тэрбум 200 сая нь Хамгаалалтын хувцасыг авахад зориулж тавигдсан байгаа. үүнийгээ бид орон нутагтаа хувиарлаад тэр хувиарын дагуу худалдан авалтаа хийгээд явж байгаа.

Танай ерөнхий газар дээрээс тендер зарлаад худалдан авалтаа хийгээд бараа бүтээгдэхүүнээ хувиарладаг гэсэн үг мөн үү?

Тийм яг тэгдэг.

Дараагийн нэг асуудал МХЕГ-ын байцаагч нар ажил үүргээ гүйцэтгэж явахад халдвар хамгааллын хувцас хангалттай байгаа юу? Ахиад маск, улавч, комбинзоний  тендер зарлах юм биш биз дээ?

Одоогоор хангалттай байгаа. Тэгэхдээ зарлаж авна. Энэ нэг удаадаа хэрэглэгдээд дуусна. Таван газраар орвол тавийг хэрэглээд дуусна гэсэн үг.Тэгэхээр айхтар хязгаарт баригдсан тоо биш. Нэг өдөрт нэгийг хэрэглээрэй гэсэн зүйл байхгүй. Хяналт шалгалтынхаа тоогоор худалдан аваад явна. Бид худалдан авалтаа хийнэ. Ахиад төсөвлөгдсөн мөнгө байгаа. Тэр хэмжээгээрээ худалдан авалтаа хийгээд явна гэсэн үг.

Мэргэжлийн хяналтын байцаагч нар гадуур хяналт шалгалт хийгээд явахад халдвар хамгаалалтын хувцас зайлшгүй хэрэгтэй юм байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад  нөхцөл байдал ямар байна. Гадуур явахад халдвар өртөх ч юм уу? нөхцөл байдал хэр байна.

Хөдөлмөр хамгааллын хувцсаа өмсөөд маскаа зүүгээд одоогоор явж байна. Бүүр Ковид илэрсэн газраар шалгалтаар ордог. Тэгэхээр яг хамгаалалтын хувцсаа хэрэглээд явна. Түүнээс гадуур хяналт шалгалтаар иргэдийн дунд явахаараа үүнийг  өмсөж явахгүй байгаа.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.72.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.