“The Hu” хамтлаг дурсгалын зоосон дээр мөнхөрнө
Үйл явдал
/
2021-01-21

Монголбанк нь Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу дурсгалын зоос захиалан үйлдвэрлүүлдэг. Анхны дурсгалын зоос 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан нэг төгрөгний нэрлэсэн үнэтэй алтан, мөнгөн, никель, гуулин зоостой. Тус зоос дээр “The Hu” хамтлагийн зурагтай зоосоыг Монголбанкнаас худалдаанд гаргах гэж байгаа ажээ. Одоогоор дурсгалын зоосны дээж цөөн тоогоор Монголбанкинд ирсэн гэнэ. Монгол Улсад дурсгалын 600 орчим зоостой бөгөөд сүүлийн үеийн зоос 999 ширхэг хэвлэгдэж байгааг зоос цуглуулагчид дуулгалаа. "Чингис хаан" одонт тус хамтлагийн цоо шинэ дурсгалын зоос ирэх хоёрдугаар сараас худалдаанд гарах гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.248.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.