Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх болжээ
Үйл явдал
/
2021-01-21

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг зөвлөхөөрөө ажиллуулахаар болжээ. Түүнийг 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс уг албан тушаалд ажиллуулах саналыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хүргүүлсэн байна. 

Ийнхүү Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүний зөвлөхөөр ажиллах нь. 

Ташрамд дурдахад, өчигдөр буюу нэгдүгээр сарын 20-нд болсон жагсаалд А.Отгонбаатар идэвхтэй оролцож, УОК, Эрүүл мэндийн яамны удирдлагуудыг огцрохыг шаардаж төв талбайд хамгийн эхэнд очсон билээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.163.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.