Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил явагдсаар байна
Үйл явдал
/
2021-01-23
Сэлэнгэ аймаг Коронавируст халдвар /ковид-19/-ын тархалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд бүх нийтийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 1-р сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна.
 
Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/15 дугаар захирамжийн дагуу аж ахуйн нэгж албан байгууллагууд өөрийн эзэмшлийн талбайгаа, аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн баг нийтийн эзэмшлийн орон сууцнуудын орц, хогийн цэгийн талбайг ариутгах ажлыг өглөөний 09 цагаас эхлэн Сүхбаатар сумын хэмжээнд хийж гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.173.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.