ФОТО: УИХ-ын гишүүн С.Ганбаатарын ХУУЛЬ ЗӨРЧСӨН "Өлсгөлөн"
Үйл явдал
/
2021-01-25
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар төв талбай дээр өлсгөлөн зарлаад байна.

Тэрбээр “Монголын ард түмэн Оюутолгойг буцааж авах алтан боломж ирлээ.  Ерөнхий сайдуудыг "Рио Тинто" тавьдаг, халдаг, шахдаг болсон. МАН-ын удирдлага дээр байгаа бүлэглэл Ерөнхий сайдаараа олон улсын шүүхэд Монголын ард түмний эрх ашгийг төлөөлж сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл өлсгөлөн зарлаж байна.  Би энэ асуудлын төлөө 16 жил явж байна. Бидэнд 400 тэрбумын баялаг ирэх ёстой. Энэ мөнгөөр бүх хүн ажилтай болж, Монгол өргүй болно. МАН-ыг "Рио Тинто"-гийн барьцаанаас гаргахын төлөө энэхүү өлсгөлөнг зарлаж байгаа. Би хувь хүн ярихгүй.

Монголын ард түмнийг төлөөлж "Рио Тинто"-той хэлэлцээр хийх ганцхан хүн бол Ерөнхий сайд. Хэрвээ чадахгүй бол надад энэ эрхээ өгчих. Би сөрөг нэхэмжлэл гаргаад өгье. УИХ-ын гишүүн иргэдийн өмнө хариуцлага үүрнэ гэж сонгогдсон. Би иргэдийг өлсгөлөн зарлахыг хүсэхгүй байна. Харин УИХ-ын гишүүд ирж надтай хамт өлсгөлөн зарлах ёстой. 

"Рио Тинто"-гийн луйврын хэрэг олон улсад гэрчлэгдсэн. Надад бүх баримт нь бий. Олон улсын шүүх дээр манай улс ялахаар болчихсон байхад Монголоо төлөөлж сөрөг нэхэмжлэл гаргахгүй барьцаанд байна” гэлээ.

 

Улсын их хурлын гишүүн С.Ганбаатар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэнтэй холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас энэхүү үйл ажиллагааг зогсоох тухай албан мэдэгдлийг хүргүүлэн ажиллаж байна. Улсын Их Хурлын гишүүний гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, мөн түүнчлэн дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн засаг даргаас гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаартай захирамжийг зөрчиж байгаа юм. Иймд Иргэд та бүхэн хуулиа дээдэлж, цар тахлын үед хүн ихээр цугларсан газарт очихгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхааруулж байна гэлээ.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.72.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.