Интермед эмнэлэгт сэжигтэй тохиолдол илэрсэн хэдий ч үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна
Үйл явдал
/
2021-01-30

Интермед эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар 2021.01.29-ний өдрийн үүрээр 03 цаг орчимд үйлчлүүлэхээр ирсэн өвчтөнийг Корона вирусийн халдварт сэжиглэн дагалдаж яваа хүний хамт авч тусгаарлах арга хэмжээг шуурхай авсан.

Интермед эмнэлгийн лабораторийн ПГУ шинжилгээгээр Эерэг гарсныг ХӨСҮТ-ийн лабораторид баталгаажуулсан тул журмын дагуу өвчтөнийг ХӨСҮТ руу шилжүүлээд байна. Шөнийн цаг байсан тул тухайн үед өөр үйлчлүүлэгч хамт байгаагүй, тусгаарлалт хийснээс хойш эмнэлгийн зүгээс ариутгал халдваргүйтгэлийг 2 удаа бүрэн хийсэн болно.

Интермед эмнэлэг халдвар хамгааллын горимыг чанд сахиж, ариутгал халдваргүйтгэлийг давтан хийсний дараа эмнэлгийн үйл ажиллагаа Хэвийн явагдаж байна.

 Эх сурвалж: Интермед эмнэлэгийн мэдээллийн ажилтан.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.99.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.