Таван хүнээс Коронавирусийн халдвар илэрсэнийг Багануурын удирдлагууд НУУЦЛАЖ БАЙНА уу...
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-18

Нийслийн  алслагдсан  Багануур дүүргийн таван иргэн Коронавирусийн халдвартай нь баилагдаж ХӨСҮТ –д хүргэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ. Гэр бүлийн хүнтэйгээ хамт коронавирусийн халвар тусаад буй иргэнээс голомтлон таван хүнээс мөн Ковидын халдвар илэрсэн гэв. Гэвч УОК, НОК-с Дүүргийн Онцгой комиссоос энэ талаарх мэдээллийг нууцлаж байгаа тухай нэг эн иргэн манай сайтад мэдээлсэн юм.

Тодруулбал Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж төрийн одон медалийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн нар гардуулсан байна. Шагналын арга хэмжээнд 350 орчим хүн оролцсон бөгөөд Багануурын уурхайн ажилтан Э-гээс Коронавирусийн халдвар илэрч, түүнийг эхнэрийн хамт ХӨСҮТ –д тусгаарласан аж. Шагнал гардуулах ёслолд оролцсон 350 гаруй хүнийг “Багануур сувилал”-д тусгаарласан байна.

Манай сайтад хандсан иргэний хувьд "Бид үнэхээр айдастай байна. 11 цагийн мэдээгээр Багануурын иргэдийн тухай огт ярихгүй байхыг бодоход ихэд нууцлаж байх шиг байна. Нийслэлийн Онцгой комисс руу утасдаад асуухаар бүртгэж авлаа. Хариу хэлнэ л гэдэг. Дүүргийн онгцой комисс нт утсаа авдаггүй. Манай сургуулийн нэг багшийн нөхөр нь шагналаа авахаар ирэх үедээ л халдварыг тараасан юм шиг байна лээ. Одоо тэдний амьдардаг Уурхайчдын 58-р байрыг хамгаалалтад авчихсан байгаа. Энэ мэдээллийг асууж тодруулж өгч тус болно уу" хэмээсэн юм. 

Ямартай ч дээрх иргэний ярьж байгаа нь баттай бөгөөд тус дүүргийн нутгаас хоёр хүнд Коронавирус илэрч улмаар ХӨСҮТ-д хүргэгдээд байгаа. Бүхийн нийтийн хатуу хөл хорионы үед иргэдийг олноор цуглуулж хууль зөрчсөн Ц.Сандаг-Очир гишүүнд хууль дүрэм гэж байна уу...  Хатуу хөл хорионн дундуур ирж шагнал гардулуаад буцсан Ц.Сандаг-Очир гишүүн ямар хариулага хүлээх вэ. Дүүргийн удирдлага болох ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн нар ямар хариуцлага хүлээх вэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.188.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.