Чингэлтэй дүүргийн Гүнт дэх байнгын ажиллагаатай хяналт, шалгалтын ЦЭГТ ажиллалаа
Үйл явдал
/
2021-03-04
Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд дүүргийн Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэлийн өгсөн чиглэлийн дагуу Засаг даргын Инноваци, хөгжлийн асуудал хариуцсан орлогч бөгөөд дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Х.Алтаншагай, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Баатар нар Гүнт дэх байнгын ажиллагаатай хяналт, шалгалтын цэгт ажиллалаа.
 
Тус постоор Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 21 дүгээр тушаалаар батлагдсан “Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохицуулах түр журам”-ын дагуу зорчих хөдөлгөөн явагдаж байгаа ба Нийслэлийн Онцгой комиссын Эрсдэлийн үнэлгээ, хяналт шинжилгээ, судалгааны багийн зөвлөмж, дүгнэлтийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад чиглэл болголоо.
 
Гүнтийн постоор 18 цагийн байдлаар орсон тээврийн хэрэгсэл-38, Орсон зорчигч-97, Гарсан тээврийн хэрэгсэл-63, Гарсан зорчигч-191, Гарсан нийт тээврийн хэрэгсэл-101, Гарсан нийт зорчигч-288, гарсан зөрчилгүй тайван байна.
 
 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ
 
 
 
 
 
 
 
 
+9
 
 
43
3 сэтгэгдэл
16 удаа хуваалцсан
 
Таалагдлаа
 
 
 
Сэтгэгдэл
 
 
Хуваалцах
 
Сэтгэгдлүүд
 
Most Relevant
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.