“Алтан төлийн эзэд” тодорлоо
Үйл явдал
/
2021-03-11
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз 1961 оноос эхлэн жил бүр уламжлал болгон “Алтан төлийн эзэн”-г шалгаруулсаар иржээ.
 
2020 оны буюу 59 дэх удаагын “Алтан төлийн эзэн”-ээр бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгож малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлж, төл бүрийг хорогдолгүй бойжуулан, нийгэмд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Дорнод аймгийн дараах нэр бүхий малчдыг тодрууллаа.
 
-Матад сумын малчин Лхамын Ганзориг - "Алтан ишигний эзэн”
-Цагаан овоо сумын малчин Чүлтэмийн Цогтгэрэл - "Алтан ишигний эзэн”,
-Баяндун сумын малчин Даваагийн Билэгсайхан-"Алтан ишигний эзэн”
-Баянтүмэн сумын малчин Далхаагийн Нямдаваа "Алтан унаганы эзэн”-ээр тус тус шалгарсныг уламжилъя.
 
Алтан төлийн эзэн болсон малчиддаа баяр хүргэж, буянт мал сүрэг нь өсөж, ашиг шим нь арвижин, амьдрал ахуй нь үргэлж дэвжин дээшилж байхыг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.251.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.