Д.Тогтохсүрэн: Хаврын чуулганаар ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ШИНЭЧИЛНЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-16

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж, үргэлжлүүлэн УИХ дахь намын бүлгүүд хуралдсан. УИХ дахь МАН-ын бүлэг хаврын чуулганаар дөрвөн асуудалд онцгой анхаарх ёстой гэж үзэж буй талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.

Тодруулбал,

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрлөлтийн хүрээнд хийх эрхзүйн шинэлчлэлийн асуудлыг хэрэгжүүлж эхлэх зайлшгүй шаардлага бий. Үүнд, төрийн болон орон нутгийн өмчийн асуудлууд, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Төрийн өмчит компаниудын тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Улстөрийн намын тухай хууль, Орон нутаг, хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль гэх мэт томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэж батална.

УИХ-ын хяналт, шалгалтын чиг үүргийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна

Эдгээр нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу, УИХ-ын 02 тоот тогтоолын дагуу хийгдэж буй эрхзүйн шинэчлэлийн гол хуулиуд юм.

Хоёрдугаарт, Хүний эрхийг хангах, нийгэмд шударга ёс тогтоох, шүүх, хуулийн байгууллагуудын хараат бус байдлыг хангахад чиглэсэн эрхзүйн байдлыг сайжруулах чиглэлээр тодорхой хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах ёстой.

Гуравдугаарт, УИХ-ын хяналт, шалгалтын чиг үүргийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ томилгоо хийх, төсвийн зарцуулалтын тодорхой эрх мэдлүүд хязгаарлагдсан боловч хяналтын чиг үүргүүд нэмэгдүүлсэнтэй холбоотой эрхзүйн орчинг сайжруулах шаардлага үүсэж буй юм.

Оюутолгойн гэрээг сайжруулах, УИХ-аас өнгөрсөн онд баталсан тогтоолын төслийн хэрэгжилтийг хангах шаардлага үүсээд буй. Энэ хүрээнд хаврын чуулганы нэгдсэн чуулган хуралдана

Дөрөвдүгээрт, Оюутолгойн гэрээг сайжруулах, УИХ-аас өнгөрсөн онд баталсан тогтоолын төслийн хэрэгжилтийг хангах шаардлага үүсээд буй. Энэ хүрээнд хаврын чуулганы нэгдсэн чуулган хуралдана гэдгийг тэрбээр мэдээлсэн юм.

Мөн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын ТББХ-ны дарга Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүн, БШУС-ын сайд болсонтой холбоотойгоор түүнийг байнгын хорооны даргаас чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг ТББХ-ны даргаар томилохыг МАН-ын бүлгийн хурлаар дэмжсэн байна.

МАН-ын бүлэг гурван дэд даргатай байсан нь хоёр дэд даргатай болж байна. Бүлгийн дэд дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүн, Шадар сайд болсон. Үүнтэй холбоотойгоор түүнийг намын бүлгийн дэд даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.254.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.