Н.Энхбаяр: С.Ганбаатар ЖЕНКО Х.Баттулгын хүн байна лээ... Сүүлд мэдсэн
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-16

МАХН-ын удирдлагууд 2021 оны 03 сарын 12-нд Үндэсний мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр хууль шүүхийн байгууллага ийм байж болохгүй гэлээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хууль шүүхийн байгууллагыг шууд удирддаг болохыг батлах ноцтой баримт илэрлээ. Б.Баасанцогт өмгөөлөгчөөс алдагдсан схем баталлаа. Үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулсан алдаа завхралыг таслаан зогсоох ёстой. Шүүхийн асуудлыг МАХН сүүлийн 10 жил тасралтгүй ярьж байна. МАХН-тай хамт энэ асуудлыг ярьж байгаа хүн бол Н.Алтанхуяг. Шүүх хурал болохоос нь өмнө шийдэгдчихдэг юм байна.

Ийм баримт илрээд байхад Шүүхийн ерөнхий зөвлөл өмгөөлөгчдөө хамгаалаад сууж байгаа нь хонгил байгааг харуулж байна.

МАХН МАН хоёр 100 жилийн ойг хамт тэмдэглэх албан бус яриа болсон. Бид байгалийн баялгийг ард түмний дундын өмч болгоё гэсэн зарчимтай байна. С.Ганбаатар гишүүн 4 жил зөвхөн гишүүнээрээ ажиллаж ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэж байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга журмын нөхөд өө гэж мэдэгдэл хийсэн. Ерөнхийлөгч ингэж ярих юм бол огцрох ёстой хууль зөрчсөн үйлдэл.

С.Батболдыг шалгах хэрэгтэй. С.Батболдын шүүх  манайх биш гадаадын шүүхээр явагдах учраас шударга  бусын хонгил болохгүй байх. Гаж тогтолцоог засахын тулд энэ асуудлыг ярьж байна гэсэн юм.

 Б.Дамбацэрэн

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.136.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.