С.Амарсайхан: Эрүүл мэндийн салбарынханд ӨВЧНӨӨР БИЗНЕС хийдэг хэсэг БҮЛЭГ, дунд шатныхан байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-18

УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан “Дархлаажуулалтын асуудал”-р мэдээлэл хийж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн асуун асуултад хариуллаа.

Хэсэгчилсэн хорио хөл хорио тогтоохдоо бид урьдчилж мэдэгдэх дүрэм журам байгаа. Баянзүрх дүүргийн 26-р хорооны иргэдэд урьдчилж мэдэгдсэн гэсэн боловч мэдээллээ дутуу өгсөн. Иргэдийн тортой хүнсийг шалгаж болохгүй. Энэ  бол цэвэр нугалаа. Худалдаа үйлчилгээ, эмнэлэг, эмийн санг хаагаагүй. Хэн ч хаах эрхгүй. Аль ч байгууллагын ажил хэвийн явагдаж байгаа. Хатуу хөл хорио тогтоохдоо улстөрийн агуулгаар хандаж, хорооны засаг даргыг сольсон байна. Ийм зүйл огт байж болохгүй. Цаг үеэ мэдрэх ёстой. Хариуцлагагүй шийдвэр гаргасан байна лээ.

Анх Ковидын халдвар “Энхсаран сувилал”-аас алдагдсан байдаг. Мэргэжлийн хяналтын зарим дарга нартай холбогдсон. 1,3 тэрбум төгрөгийг тусгаарлах байрны зардалд авсан ч халдвар хамгааллаа алдсан.

ХӨСҮТ-ийн зарим албан хаагч нар шинжилгээний хариуг хуурамчаар гаргасан байна лээ. Хүний нэр дээр шинжилгээ авдаг, тэр нь эерэг байдаг. Лабораторийн тасгийн эмч нар хүний шинжилгээний хариугаар тоглож байна. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга байсан нөхөр албан тушаал ахиад явсан. Тэр хүнийг ажлаас нь халж эрүүгийн хэрэг үүсгэн шалгана. Халдвар алдагдсан газар. Эрүүгийн цагдаагийн газартай хамтраад УОК-оос шалгалт эхлүүлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.79.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.