Баянзүрх дүүргийн 26-р хорооны хөл хориог цуцаллаа
Үйл явдал
/
2021-03-20

Баянзүрх дүүргийн 26-р хороонд гуравдугаар сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосон. Тус хугацаанд Covid-19-ийн 28 батлагдсан тохиолдлыг илрүүлж, ойрын хавьтлын 70 гаруй хүнийг тогтоон, иргэдийг дархлаажуулалтад хамруулсан байна. Түүнчлэн тус хорионы иргэд хөл хориог цуцлахыг шаардаж үймээн дэгдээсээр байсан юм. Харин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан иргэдээс PCR шинжилгээ авч дууссан бол ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг шуурхай хэрэгжүүлээд, хөл хорионы дэглэмээ өнөөдөр (2021.03.20) 06:00 цагт цуцлах чиглэл өгсөн учраас хөл хориог цуцалжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.197.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.