Хүүхэд сургахдаа биш МӨНГӨ авах нь САКУРА сургуулийн ЗОРИЛГО уу?
Үйл явдал
/
2021-03-23

“Сакура”  ЕБС-ийн  2-д ангийн сурагч “А”-г  тус сургуулийн багш нар ялгаварлан гадуурхсан гэх асуудлаар А-ын ээж хэвлэл мэдээлэлд гомдол гаргасан билээ. Охин  2019 онд таван нас есөн сартайдаа тус сургуулийн нэгдүгээр ангид орсон. Тус сургуулийн сургалтын төлбөр 7.5 саяас 9.5 сая байдаг.

Тухайн сургууль өнгөрсөн оны намар  үсэглэлийн баяраар 100-200 мянган төгрөгийг эцэг эхчүүдээс татан авч,  арга хэмжээ зохион байгуулж, анги удирдсан багшид нэг сая төгрөг өгнө гэхэд  “А”-ын ээж цар тахалтай үед шийдвэрийг нь зохимжгүй гэж үзэн эсэргүүцсэн юм. Энэ асуудлын дараагаар багш нар нь  “А”-г гадуурхаж эхэлжээ.  Бяцхан охин ээждээ, сургуулийн хүүхдүүд болон багш нар  дарамтлахад,  “Нэг өдөр хичээлдээ явах нь 10 өдөртэй тэнцэж байна”  хэмээн хэлж байжээ.

Тус сургуулийн захирал А-ын гэрчилгээг өгч, анги удирдсан багшийг халсан гэх мэдээ байгаа ч тус сургуулийн удирдлага өнөөг хүртэл албан ёсны мэдэгдэл хийгээгүй бөгөөд хэвлэлд мэдээ өгөхөөс татгалзаж байгаа юм.

 Түүнчлэн  анги удирдсан багшийг ажлаас халсан эсэх нь тодорхойгүй байна. Сургалтын төлбөрт багш  нарын цалин, үйл ажиллагааны зардал зэрэг багтдаг бөгөөд илүү мөнгө эцэг эхээс шаардах нь зохисгүй хэрэг гэж,  сурагч “А”-гийн ээж үзэж байгаа юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.28.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.