Орхон аймаг НОГООН БҮС хэвээр байна
Үйл явдал
/
2021-03-24

Орхон аймгийн шуурхай штаб хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.


‼️ Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн 4 хоногийн хугацаанд хязгаарлалаа. Учир нь Орхон аймаг “ногоон бүс” хэвээр байгаа хэдий ч тандалт шинжилгээ хийх үүднээс энэхүү арга хэмжээг авч байна. Иймд өнөөдөр ЕБС-ын үдээс хойшхи ээлжийн анги хичээллэхгүй!
‼️Зэргэлдээ аймаг орон нутгуудад коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж эрсдэл улам нэмэгдсээр байгаа тул өнөөдрөөс эхлэн Орхон аймаг орох гарах хөдөлгөөнөө хааж байна.
‼️ Өнөөдрөөс томоохон худалдааны төвүүдийн худалдагч, үйлчлэгч, ажилчид, тэдгээрийн ачаа тээврийн жолооч нарыг түүвэрчлэн түргэвчилсэн шинжилгээнд хамруулна.
‼️ Бусад орон нутгаас ирсэн иргэд гэрийн тусгаарлалтад 14 хоног байна. Дэглэм зөрчвөл өөрийн зардлаар тусгаарлах байранд тусгаарлана.
‼️ Өнөөдрөөс постын хяналтад төрийн байгууллагын алба хэлтэс агентлагийн дарга нар ажиллана.
‼️Erdenet.mn сайтад бүртгэгдсэн мэдээллийн дагуу Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгуудад зорчсон иргэдийг шүүж яаралтай PCR шинжилгээнд хамруулна.
‼️Дархан, Сэлэнгэ аймагт зорчдог такси үйлчилгээний жолооч нарыг яаралтай шинжилгээнд хамруулах шийдвэрүүдийг тус тус гаргалаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.186.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.