Ц.Тувааны талын АН-ынхан хоорондоо хагаралдаж С.Эрдэнэболд ШААРДЛАГА хүргүүлжээ
Үйл явдал
/
2021-03-27

 

АН-ын даргын цахим сонгуульд нийт есөн нэр дэвшигчид оролцож байгаа билээ. Уг сонгуульд  С.Эрдэнэ, Ц.Туваан гэдэг хоёр хүний хуваагдалд нэр дэвшигчид өрсөлдөж байгаа юм.  АН-ын даргын  сонгуулийн санал хураалт  гуравдугаар  сарын 28-нд эхлэхээр товлогдсон. Ц.Тувааны талын намынхан дүрмээ зөрчиж санал хураалтыг нэг өдрийн өмнө хууль бусаар явуулж орон даяар цаасан санал хураалтыг өрнүүлж байгаа. Санал хураалтын энэхүү үйл ажиллагаатай эвлэрэхгүй байгаагаа АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэболд илэрхийлж хууль бус гэгдэж буй Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалд шаардлага хүргүүлжээ.

 Тус шаардлагад Ц.Тувааны нэр дэвшигчид нууцаар сонгууль явуулж байгаа гэдэг талаар АН-ын даргын сонгуулийн санал хураамжийн өдрийг өөрчилж “санал татах” шийдвэрийн хүлээн зөвшөөрөхгүй, тус сонгуулийг  хууль зүйн чадамжтай болгох үүднээс хойшлуулах саналтай байгаагаа тус шаардлагад тусгажээ.

Тэрээр  Ц.Тувааны багт дөрвөн гишүүн АН-ын даргын сонгуульд  нэр дэвшиж  байгаа билээ. Үүнд О.Цогтгэрэл,  С.Эрдэнэболд, О. Амартүвшин ,  Д. Пүрэвдаваа гэсэн  бүрэлдэхүүнтэй байна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.131.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.