Хулгайн замаар нэвтрэхийг завдсан иргэдэд 10 хоногийн баривчилгаа оногдууллаа
Үйл явдал
/
2021-04-01
3 дугаар сарын 13-ны өдөр Эрдэнэт хотын харьяат иргэн “Д” ПГУ шинжилгээ өгөөгүй, Улаанбаатар хотын харьяат “О” нар Хөлөнбуйр сумын постод ирснийг, тус постын алба хаагчид нэвтрүүлэхгүй буцаажээ.
 
Гэтэл Сүхбаатар аймаг руу салдаг замаар буюу баталгаат бус хулгайн замаар 21 дүгээр талбайн зам анги руу явах гэж байсныг Цагдаагийн газрын алба хаагчид саатуулан аймгийн Халдвартын тасагт албадан тусгаарлан, тус зөрчлийг шүүхэд шилжүүлжээ. Шүүхээр зөрчлийн тухай хуулийн 5.13.а -д заасны дагуу 10 хоногийн баривчилгаа оногдууллаа.
 
Иймээс Дорнод аймаг руу баталгаат бус зам буюу хулгайн замаар нэвтрэх боломжгүй гэдгийг сануулъя‼
 
ИРГЭН БҮРТ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА, УХАМСАР ХЭРЭГТЭЙ БАЙНА.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.17.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.