М.Оюунчимэг: Д.Ганзориг генерал та өөрөө ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-06

М.Оюунчимэг: Д.Ганзориг генерал та өөрөө хариуцлага хүлээ. Таны наад хандлага чинь болохгүй байна. Наад ярьж байгаа тоонууд чинь бүгд зөрүүтэй байна. Даамжирч удааширсан дүрмийн бус үйлдэл чинь эрүүгийн хэрэг болчихсон байна. 2018 оноос хойш амь нас нь эрсэдсэн 18 үйлдэл гарсан гэдгийг та мэдэх үү...? Цэргийн нууц юм уу, эсвэл батлан хамгаалах яам нь нуугаад дараад өнгөрүүлдэг. Сая цэргийн  аминд хүрсэн Жалбуужамц нь удаа дараа архидан согтуурч байсан байна. Та үүнээсээ болоод хариуцлага хүлээ.

Д.Ганзориг: Дөжирсөн асуудал байхгүй ээ. Гэмт хэрэгт холбогдсон цэргийн албан хаагч ял шийтгэлээ аваад явж байгаа. Нуусан зүйл огт байхгүй. Гялбуужамц ахлагчийн хувьд 2017 онд Батлан хамгаалахын сургуулийг муу дүнтэй сурсан учраас 2019 онд нөхөж төгссөн юм билээ. Салаан захирагчаар томилогдоод өнгөрсөн жил цалингийн 20 хувиар шийтгүүлж байсан юм билээ. Бид хариуцлагаас зугтсан зүйл байхгүй гэлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Д.Ганзориг генерал аа та яагаад гарц гаргалгаа хайж байгаагүй юм бэ... Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хариуцлагаас зугтаагүй ээ... Хууль тогтоомжид заасан бүх хариуцлагыг хүлээнэ. Тухайн хүний төлөвшлийг бид суулгахгүй ээ. Бид гарц гаргалгаа хайсан. Батлан хамгаалах яамаар дамжуулан Засгийн газарт саналаа өгч байсан" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.9.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.