Сонгино хайрхан дүүргийн хэмжээнд 745.2 тн хог хаягдлыг цэвэрлэлээ
Үйл явдал
/
2021-04-12
Сонгинохайрхан дүүрэгт иргэдэд ээлтэй орчныг сайжруулах аян үргэлжилж байна. 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дүүргийн хэмжээнд ахуйн хог тээвэрлэлтийг 15 хорооны 76 аж ахуйн нэгж, байгууллага, орон сууцны 69 бункер, гэр хорооллын 48 гудамжны 8849 өрхийн 745.2 тн хог хаягдлыг 34 автомашин 121 рейсээр Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн.
ИРГЭДИЙН ШУУРХАЙ БҮЛЭГ 2 ДУГААР ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙН ГУУ ЖАЛГАНД ҮҮССЭН ҮҮСМЭЛ ХОГИЙН ЦЭГИЙГ БҮРЭН ЦЭВЭРЛЭЖ УСТГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
 
Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах аяны хүрээнд Иргэдийн шуурхай бүлгийн 18 ажилтан маань 04 дүгээр сарын 10, 11-ний амралтын өдрүүдэд 2 дугаар хорооны Орбитын 17, 24, 59, 60 дугаар гудамжны гуу жалганы 5300 мкв талбайд үүссэн үүсмэл хогийн цэгийг бүрэн цэвэрлэж, 41,3 тн хог хаягдлыг Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэж, иргэдийн ая тухтай цэвэр орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллалаа.
 
Цас орж цасан шуурга шуурсны улмаас нийтийн эзэмшлийн зам талбайд гулгаа үүсч зам цэвэрлэгээний 4 байгууллагын 116 үйлчлэгч ажиллаж, 638500 м2 талбайн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.18.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.