Дархан-Уул аймаг руу зорчих иргэд төлбөртэй шинжилгээнд хамрагдана
Үйл явдал
/
2021-04-13

Дархан-Уул аймгийг зорих иргэд Covid-19 илрүүлэх төлбөртэй түргэвчилсэн оношлуурт хамрагдаж нэвтрэхээр болжээ.  Өчигдөр (2021.04.12) тус аймагт найман халдварын тохиолдол батлагдаж, нийт 202 хүн халдвартай нь тогтоогджээ. Тус тохиолдлуудын нэг нь Хонгор сумын иргэн, хоёр нь Өмнөговь аймгаас ирсэн иргэн бол гэрийн тусгаарлалтад байсан нэг, Улаанбаатар хотоос ирсэн хүнс тээврийн жолоочоос тус тус халдвар илэрчээ. Мөн Дархан сумын хоёр баг буюу Ширээ нурууны 14 иргэнээс Covid-19-ийн тохиолдол батлагдаж, 30 орчим иргэн ойрын хавьтал болжээ. Иймд Ширээ нуруунд зорчих хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдээс PCR шинжилгээ авч эхлээд байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.179.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.