ЭМЯ: 1356 халдвар бүртгэгджээ гадаадаас ирсэн иргэдээс 28 тохиолдол байна
Үйл явдал
/
2021-04-30

Улсын хэмжээнд 4-р сарын 29-ний өдөр 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1356 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүнд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 28 тохиолдол байгаа юм. Эдгээр иргэд энэ сарын 23, 26-ны өдөр Энэтхэг, Казахстанаас ирсэн байна.

Энэ сарын 26-ны өдөр Энэтхэгээс ирсэн тус улсын 19 иргэнээс халдвар илэрсэн бөгөөд 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдан эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт ковид-19-ийн хүндрэлээр найман хүн нас барж, нас барсан хүний тоо 110 боллоо. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.82.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.