Дээд шүүхээс бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг БАТЛАН ДААЛТАД гаргалаа
Үйл явдал
/
2021-05-14

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр хаалттай хорих ангид 20 жилийн ял эдлэхээр шийдвэрлүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн шүүгч Б.Цогтын илгээснээр өнөөдөр /2021.05.14/ Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хаалттай хэлэлцлээ.

Өнөөдөр /2021.05.14/ өглөө 09.00 цагт эхэлсэн шүүх хурлаар тэдний өмгөөлөгч нарын зүгээс шүүх бүрэлдэхүүнээс Б.Цогт шүүгчээс татгалзах хүсэлт өгсөн. Учир нь "Б.Цогт шүүгч бол эрүүгийн 830, 142 дугаартай хэргийг Улсын дээд шүүхийн хуралдаанаар 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцэхэд Б.Цогт шүүгч уг хэргийг илтгэж байсан шүүгч, мөн түүний эхнэр нь Б.Хурцын тэргүүлдэг Тагнуулын газрын ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг тул хувийн ашиг сонирхол байж болзошгүй" хэмээн үзэж шинээр илэрсэн хэргийг хянуулахтай холбогдуулан татгалзаж буйгаа мэдэгдсэн.

Ийнхүү дээд шүүхээс бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргаад, Ц.Амгаланбаатарыг өөр хэргээр үргэлжлүүлэн хорихоор боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.186.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.