Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээлэл хийлээ
Тээврийн хэрэгслээс үүдсэн агаарын бохирдлын түвшины шалтгааныг судлахад 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангахгүй шатахуун хэрэглэснээс агаарын бохирдлыг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл болж байна. Авто тээврийн үндэсний төвийн мэдээллээр 2021 оны Улаанбаатар хотод нийт 621939 хөдөлгөөнт эх үүсвэр байна. Манай улсад ашиглагдаж буй автомашины жилийн дундаж түлш зарцуулалт дэлхийн дундажтай харьцуулахад 1.4 дахин өндөр. Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа 18 аж ахуйн нэгж, байгууллагын 949 ширхэг автобусны 80 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, 40-өөс дээш хувь нь утаа, тортог их хаядаг болох нь авто тээврийн улсын үзлэгээр тогтоогдсон.
Иймд нийтийн тээврийн үйлчилгээг дэлхийн чиг хандлагатай нийцүүлэн шинэ шатанд гаргаж, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд заасан цахилгаан тэжээлтэй автобусыг Монгол Улсад нэвтрүүлэхийг бодлогоор дэмжин гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шаардлагатай байна гэв.
-
Өчигдөр 18 цаг 00 мин
-
Өчигдөр 16 цаг 46 мин
-
Өчигдөр 13 цаг 00 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 11 цаг 42 мин