Ерөнхий боловсролын сургуулийн давтлагын үйл ажиллагаанд хяналт тавьж байна
Үйл явдал
/
2021-05-26
МХЕГ-ын дэд даргын баталсан 01/171 дугаар "Ерөнхий боловсролын сургуулийн давтлага зохион байгуулах үйл ажиллагаанд шалгалт хийх тухай" удирдамжийн дагуу, БШУ-ны сайдын 2021 оны А/171 дүгээр "Давтлага зохион байгуулах заавар батлах тухай" тушаал, НМХГ-ын дэд даргын баталсан 02-02/150 дугаар мэдэгдлийн хэрэгжилтийн байдалд 18,34,60,114,Буянт -Ухаа цогцолбор сургуулиудад боловсролын хяналтын байцаагчид нар хяналт тавин ажиллалаа.
 
✅12-р ангийг 476 суралцагч төгсөхөөс давтлагад 457 суралцагч хамрагдаж байна.
- Давтлагад хамрагдаагүй шалтгааныг тодруулахад ЭЕШ хамрагдахгүй,
- гадуур давтлагад хамрагдаж байгаа 19 суралцагч байна.
-. Давтлага 2 ээлжээр, нэг ээлжийн давтлага 3 цагаас илүүгүй зохион байгуулагдаж байна.
Багш, сурагчид амны хаалт зүүж, гараа халдваргүйжүүлж хичээл сургалтын үйл ажиллагаанд оролцож байна. ✅AРИУТГАЛ : 14262 м2 халдваргүйжүүлэлт хийгдсэн.
-. Халуун хэмжилтийн бүртгэл хөтлөн, бохирдсон маскыг тусгай битүү тагтай хогийн саванд хаяж ,тусгаарлах өрөө бэлдсэн, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлсэн, халдвар хамгааллын дэглэм баримтлан хичээллэж байна. Анги танхим болон хичээлийн хэрэглэгдэхүүн, эд зүйлсийн гадаргууг завсарлагаа болон ээлж солигдох хугацаанд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийж, агаар сэлгэлтийг байнга хийж байна.
 
✅Хяналтыг сургалтын менежер, сургуулийн эмч, дотоод хяналтын ажилтан нар хяналт тавин ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.183.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.