Коронавирусийн халдвар тархсанаас хойш ЦУСНЫ ДОНОР 20 хувь буурсан
Үйл явдал
/
2021-06-04

2015 оноос эхлэн сар бүрийн 3-нд болдог “Цусаа бэлэглэх өдөр” болдог билээ. Харин өнөөдөр болох зургаадугаар сарын 3-нд ЦССҮТ “Цусаа бэлэглэх өдрийн” 75 дахь удаагийн арга хэмжээний үеэр цусаа бэлэглэж байсан доноруудаа алдаршуулсан бөгөөд “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” уриатай гурван сарын аяныг зарласан билээ.

Мөн Хөдөө орон нутагт байгаа иргэдийг гурван сарын аянд хамрагдуулах юм. Одоогийн байдлаар 2019 онд короновирусын цар тахал дэгдээгүй байх үеийн цус цуглуулах үетэй харьцуулахад 20 хувь буурсан, улаан эсийн нөөц 10 дахин буурсан байгаа. Манай улс 1994 оноос донорын төлбөртэй тогтолцооноос сайн дурын авлагагүй тогтолцоонд шилжиж, өнөөдрийн байдлаар 80000 орчим хүн донорын бүртгэлтэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.37.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.