26 тэрбумын үнэтэй ЕРӨНХИЙЛӨГЧ хэн бэ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт улс орон даяар өрнөж байна. Монголчууд өмнө нь бүгдээрээ санала өгч П.Очирбатыг хоёр удаа, Н.Багабандийг хоёр удаа, Н.Энхбаярыг нэгэнтээ, Ц.Элбэгдоржийг хоёр удаа, Х.Баттулгыг нэг удаа сонгож байжээ.

Тэгвэл энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Зөв хүн Элетрорат эвслээс Д.Энхбат нарын нэгийг төрийн тэргүүнээрээ сонгоно. 1993, 1997, 2001, 2005, 2009, 2013, 2017, онуудад долоон удаа Ерөнхийлөчгийн сонгуулийг зохион байгуулж улмаар таван хүнийг сонгосон.

Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуульд заасан өөрчлөлтөөр ЗУРГААН ЖИЛЭЭР бүрэн эрх хэрэгжүүлэхээр болж буйгаараа онцлог юм. Тэрчлэн Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улсын 820, Ардын хувьсалын 100 жилийн их ойнууд таширласанаараа онцлог юм.

Монгол Улсын Төрийн тэргүүнийхээ сонгуульд УИХ-аас ихээхэн ач холбогдол өгч улсын төсвөөс сонгуулийн зардлыг гаргаж байв. 1993 онд 40 сая 1997 онд 150 сая, 2001 онд 462 сая, 2005 онд 632 сая, 2009 онд дөрвөн тэрбум, 2013 онд 15.8 тэрбум, 2017 онд 14,9 тэрбум төгрөгөөр зохион байгуулж байсан бол 2021 оны сонгуулийг 26 тэрбум төгрөөр хийж байна.

26 тэрбум төгрөг гэдэг бол санал өгөх эрхтэй 2,4 сая хүн нэг бүрд зориулан хэвлэсэн саналын хуудасны үнэ, сонгуулийн хэсгийн хороо, нэгж болгонд ажиллаж байгаа хүмүүсийн цалин хангамж, унаа тэрэгний шатахууны зардал багтаж байгаа юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.164.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.