Д.Мандахнаран:Халдвар дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдэд түлхүү тархаж байна
Үйл явдал
/
2021-06-10

Анагаах ухааны доктор, хүний их эмч Д.Мандахнаран дараах мэдээллийг өглөө:

-Халдвар дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдэд түлхүү тархаж байна. Жирэмсэн эхчүүд, хүүхдүүд өвчилж байна. Бүрэн тундаа хамрагдсан иргэдийн өвчлөл, нас баралт дэлхий даяар буурч байна.    

Хэдий зарим улсад хүүхдэд вакцин хийхээс болгоомжилж байгаа ч Израильд хүүхдүүдээ тариад эхэллээ. АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв 12-15 насны 2000 орчим хүүхдэд судалгаа хийжээ. Тэднээс 978 хүүхдэд вакцин хийгээгүй, харин 1005 хүүхдэд дархлаажуулалт хийж (Файзер) харьцуулсан судалгаа хийжээ. Тэгэхэд вакцин хийлгээгүй хүүхдүүдээс 16 хүүхэд өвчилсөн байна.  Файзер тариулсан хүүхдүүд өвчлөөгүй. Иймд дээрх байгууллага Файзер хүүхдүүдийг 100 хувь хамгаалж байна гэж үзэн,  12-16 насны  хүүхдүүдээ вакцинжуулах зөвлөмж  гаргажээ. Ингэхдээ мөн л сайн дурын үндсэн дээр хийнэ.

Коронавирус гадаргуугийн S буюу сэртэнгийн уургаараа хүний бие рүү хамар залгиураар дамжин орж, уушгийг гэмтээдэг. Ингэхдээ хаалгыг түлхүүрээр нээдэг шиг дотогш нэвтэрдэг. Хүний бие рүү нэвтрэх үедээ хэлбэрээ өөрчилдөг юм. Иймд өөрчлөгдөөгүй хэлбэрийн эсрэг бие үүсвэл хамгийн сайн.  

Дархлаажуулалт хийснээр хүний генийн мэдээллийг өөрчлөх ямар ч боломжгүй. Сэртэнгийн уураг мэдээллээ солих боломжтой байдаг. Файзер вакцин энэ мэдээллийг солих боломжгүй болгон гагнасан байдаг тул өндөр үр дүнтэй. Хүн ДНХ гэдэг бодист генийн мэдээллээ хадгалдаг. Генийн мэдээллийг өөрчлөхийн тулд хүнд байдаггүй бодис хэрэгтэй. Файзер вакцины тухайд насанд хүрэгчдэд 95 хувийн нөлөөтэй байсан бол хүүхдүүдэд 100 хувийн дархлаа үүсгэж байгааг судалгаагаар тогтоосон. Энэ вакцин коронавирусын сэртэнгийн уургийн генийн мэдээлэл буюу РНХ бодисыг тасалж аваад, өөх тосонд оруулаад хүний биед тарьдаг.

АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн албанаас мэдээлснээр хүүхдүүдэд ч халуурах гэх мэт гаж нөлөө илэрнэ. Гэхдээ маш цөөн хувьд нь 15-30 минутын дотор илэрсэн байна. Энэ хугацаанд хүүхдүүд эмнэлэгт байх тул эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадна. 12-16 насны хүүхдийн бие том хүний биетэй адилхан болж байгаа тул дархлаажуулалтад хамруулж байна. Манай улс ч хүүхдүүдээ Файзер тарих болсон нь зөв.   

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.205.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.