УОК: Иргэд дор бүртээ хариуцлагатай байхыг мэргэжилтнүүд сануулж байна
Үйл явдал
/
2021-06-12
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Энхболд болон албаны хүмүүс яг одоо цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний явц болон вакцинжуулалтын асуудлаар УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.
 
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд эмнэлзүйн 53 баг ажиллаж байгаа бөгөөд цар тахлын халдварын хүндэвтэр болон хөнгөн зэргийн өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж буй юм. Маргаашаас эхлээд нийслэлийн 6 дүүрэгт 40 автобус нэмэлтээр гаргаж, Ковид-19-ийн халдвараар өвчилж, гэрийн эмчилгээ болон гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү ойртуулж ажиллахаар боллоо.
 
Мөн гэр болон тусгаарлах байрны халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж буй байдал болон гэрийн эмчилгээнд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд холбогдох албаныханд чиглэл болголоо.
 
Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд зэргийн өвчлөлтэй хүмүүсийн тоо өсөж буйг дагаад цаашдаа эмнэлгийн орны хүрэлцээ хомсдох эрсдэлтэй байгаа тул иргэд дор бүртээ хариуцлагатай байхыг мэргэжилтнүүд сануулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.67.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.