ЧОНО БОРООНООР гэгчээр Ковидын үед БЭРХИЙН ДАЛД УУРХАЙН МУЗЕЙ төсөл гэрлийн хурдаар үргэлжилж байна!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-15

Чоно борооноор гэгчээр Ковидын хүнд нөхцөлд Ерөнхий сайдын САНААЧИЛСАН ажил л гэрлийн хурдаар үргэлжилж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд төрж өссөн гэдэг. Тэрбээр УИХ, ЗГ-ын гишүүнийхээ хувьд Хэнтий аймаг, тэр дундаа Бэрх тосгоны хөгжилд голлон анхаарч хамгийн өндөр төсөв батлуулсан.

Монгол улсад коронавирусийн цар тахал дэгдсэн цагаас хойш улс даяар хатуу хөл хорио тогтоож бүтээн байгуулалтын бүх төрлийн ажил зогсонги байдалд орсон. Харин ганцхан төсөл амжилттай маш хурдтай хэрэгжсэн нь БЭРХИЙН ДАЛД УУРХАЙН МУЗЕЙ юм.

Энэ бол одоогийн Ерөнхий сайдын эрх мэдлээ ашиглан ямар ч хамаагүй аргаар үргэлжлүүлж, зүтгүүлж буй төсөл. Энэ төсөл 2020 оны 07 дугаар сард эхлээд мөн оны 12 сарын дундуур дуусах байсан ч өнөөг хүртэл үргэлжилж байна. Гүйцэтгэгчээр нь “Хөх майдар” ХХК ажиллаж байгаа. Улсын төсвийн 703 тэрбум төгрөгөөр баригдаж буй барилга юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.71.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.