Хүмүүжигч зургаан сурагч ЭЕШ-аа амжилттай өгч их дээд сургуульд орлоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-09-05

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Ерөнхий боловсролын сургуулийг 2020-2021 оны хичээлийн жилд 12 дугаар ангийг долоон сурагч амжилттай суралцаж төгсжээ.

Эдгээр хүмүүжигч хүүхдүүдээс зургаа нь монгол хэл, математик, нийгмийн ухаан, биологи, англи хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдаж, Монгол Улсын багшийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Хүнс технологийн дээд сургууль, Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургуульд тус тус элсэн суралцах батламжаа гардан авсан байна. Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас их, дээд сургуульд элсэн суралцахаар болсон хүмүүжигч хүүхдүүдийг цахимаар суралцуулах нөхцөл боломжоор хангаад байна хэмээн ШШГЕГ-аас мэдээллээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.17.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.