Ц.Нямдорж: Ковидоос болоод ШАТАХУУН ТАСРААД байгаа юм
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-10-07

Засгийн газрын хуралдаанаар шатахуун, сайжруулсан түлш зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, 2021 оны 4-р сараас хойш хойд хөрш гадагшаа бензин гаргахгүй гэсэн мэдэгдэл хийсэн.  Наймдугаар сараас асуудал үүссэн. Зохицуулалт хийсэн. Зохицуулалтын ажил үргэлжилж байна. Шатахуунтай холбоотой хүндрэлээс ойрын өдрүүдэд гарна. Гадаад зах зээлд шатахууны үнэ өсөж байгаа. Энэ бол геополитикийн маш түвэгтэй нөхцөл үүсээд байна.  Шатахуун тасарсан асуудлаар сайдын түвшинд хариуцлага ярьдаг хүн нь Ерөнхий сайд. Одоогоор энэ талар яригдаагүй байна. Урд хөршөөс авах бензиний хэмжээг нэмэгдүүлнэ. 1990 оноос хойш би улс төрд байж байна. Ийм олон хүндрэл хавсарсан үе тохиолдож байгаагүй дээ. Хажуугаар нь Ковидоос болоод бүх зүйл тасарч байна. Үүний цаана улстөрийн нөхцөл байдлууд ч хүндэрч эхэллээ" гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.172.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.