Б.Жавхлан: 2022 он гараад Хятад улс Манай улсаас ЗАДГАЙ НҮҮРС ОГТ АВАХГҮЙ гэсэн
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-10-14

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцуулж байна.  Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан талаар мэдээллийг хийлээ. Тэрбээр -Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийлээ.

Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ААН-үүдийн худалдаад авсан Цагаан хаданд гацсан 8.2 сая тонн нүүрсийг яаралтай нийлүүлэхэд анхаарахыг хүссэн. Хүсэлтийн дагуу БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай салбарын сайд нартаа үүрэг даалгавар өгсөн. Эхний ээлжид БНХАУ манайхаас худалдаад авсан нүүрсийг гаргаж өгөх нь шударга. Бид гадаад худалдааг харилцан хүндэтгэх хэрэгтэй. Үүнтэй холбоотой энэ жилийн экспортын төлөвлөгөөнд томоохон цохилт ирнэ. “Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминал байгуулсан. БНХАУ-ын талаас задгай нүүрс авахгүй зөвхөн чингэлэгтэй нүүрс авдаг болно гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байгаа. Бид үндэсний компанийн эрх ашгийг хамгаалаад шийдвэр гаргахгүй цаг алдаад байна. БНХАУ жилийн дараагаас задгай нүүрс огт авахаа болино. Тэгэхээр энэ терминал алсыг харсан бүтээн байгуулалт.” Боомтын захиргаа боломжоороо ажиллаад байна. Энэ бол цар тахалтай холбоотойгоор шинээр байгуулагдсан цоо шинэ институт. Хилийн байгууллагуудын уялдаа холбоог хангах чиглэлээр хичээн ажиллаж байгаа. Нүүрсний экспорт таг зогсоогүй. Гашуунсухайтад байгаа бөмбөлөг зохион байгуулалт бол БНХАУ-аас тавьсан шаардлага. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэл дэх 407 км автозамын тээврийг зогсоох асуудал яригдсан. Нэгдүгээр Чойрт их хэмжээний нүүрс овоорсон тул дахиж нүүрс татан авах талбайгүй болсон. Хоёрдугаарт орон нутгийн замын асуудал бий. Тухайн нутгийн малчин, иргэдийн амьдрах орчин маш хүнд болсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.65.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.