Өмнөговийн залуусын гарааны бизнесийг дэмжлээ
Үйл явдал
/
2021-11-20
Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Нутгийн хишиг" хөтөлбөрт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Залуус”, “Өсөлтийг өрх бүрд” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
 
Өнөөдөр 18-34 насны, бизнес эрхлэгч 17 залууд 5 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг олголоо. Энэхүү дэмжлэг нь эргэн төлөгдөхгүй бөгөөд залуус гарааны бизнесээ хөгжүүлэхэд тус дэм болох зорилготой.
 
Хөтөлбөрт хамрагдсан залуус Ноён, Сэврэй хийцийн эдлэл, мартагдах шахсан үндэсний уламжлалт өв соёл болох суран эдлэл, малын дайвар бүтээгдэхүүн таван цулыг боловсруулах, гутал засвар зэрэг жижиг үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зорьж яваа, ажилч хичээнгүй залуусын төлөөлөл юм.
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.212.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.