Хэнтий аймгийн Дадал сумын аялал ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨГӨӨН боллоо
Үйл явдал
/
2021-11-27
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газар, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн нэгжээс хамтран "Түүхэн аялал жуулчлалын хөгжилд Дадал сумын гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
 
Зөвлөгөөнөөр
❇Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг-Төрөөс баримтлах бодлого арга хэмжээ,
❇Түүхэн аялал жуулчлалын хөгжилд Дадал сумын гүйцэтгэх үүрэг,
❇Зочлох үйлчилгээний стандарт,
❇Аялал жуулчлал, бизнес хөгжил, ажлын байр,
❇Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг үндсэн 5 илтгэл танилцуулж, сэдэвчилсэн хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлгийн хүрээнд орон нутгийн иргэд оролцогчдоос гаргасан санал, санаачилга, зөвлөмжийг нэгтгэн Дадал сумын аялал жуулчлалын төлөвлөлтөд тусгах, түүнчлэн Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд тус суманд 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах бөгөөд цаашид тогтмол зохион байгуулж байхаар боллоо.
Энэ удаагийн зөвлөгөөнд Дадал сумын удирдлагууд, сумын иргэд, олон нийт, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд, төр, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл, барилга архитектур, зочлох үйлчилгээний компаниуд, сургагч багш нар, судлаачид оролцов.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.44.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.