НИЙСЛЭЛИЙН ахмадын байгууллагуудын шуурхай сургалт, семинар боллоо
Үйл явдал
/
2021-12-01
Чингэлтэй дүүргийн Ахмадын хороо, Нийслэлийн Ахмадын хороотой хамтран Нийслэлийн 9 дүүргийн Ахмадын хорооны дарга, зохион байгуулагч нарын өргөтгөсөн семинар, сургалтыг Чингэлтэй дүүрэгт зохион байгууллаа.
 
Сургалт, семинарт Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Нийслэлтийн Ахмадын хорооны дарга н.Дашням, дэд дарга н.Найдансод, зохион байгуулагч н.Ягаанцэцэг, Нийслэлийн Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл оролцлоо.
 
Сургалт, семинарт Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооны дарга П.Төвсанаа “Ес зүй ёс суртахууны тухай ойлголт”, “Инновацийн тухай” сэдвүүдээр сургалт явууллаа.
 
Ахмадын хорооны дарга нар цаг үеийн ажил, мэдээ тайлангийн талаар санал бодлоо харилцан солилцлоо.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.176.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.