Торгон дээл, тормогор нүднээс илүү ХҮН ЧАНАР, ХҮНИЙ ЭРХИЙГ дээдэлж сурвал зүгээрсэн дээ Б.Батцэцэг сайд аа!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-12-04

Монголчуудын ихээр орогнож, олноороо аж төрдөг өнөөх Солонгосчууд чинь “Монгол хувалз” хэмээн ирээдүй хойчийг чинь тамлан зовоож, тарчлаан зодож байхад  манай төрийн тормогор нүдтэй, торгон дээлтэй сайд эгч санаа ч зовсон шинж алга аа!! Харийн оронд аж төрж буй нутаг нэгт иргэн, ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй байдалд анхаарал хандуулж, хамгаалж чадаагүй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, дэд сайд О.Мөнхжин, Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нарт нэн даруй хариуцлага тооцъё!!

Хувцас бурхан бие чөтгөр гэж үгтэй. Гадаад харилцааны сайд хатагтай Батмөнхийн Батцэцэг гоё ганган хувцасаар өөрийгөө мянга гоёж, олон улсад айлчлал хийвч, гадаад оронд амьдарч байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэпд хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа нь харамсалтай. Ёстой нөгөө ГАДНАА ГЯЛАНЦАГ, ДОТРОО ПАЛАНЦАГ гэгч л энэ байх.

Солонгос улсад эх орноо төлөөлөн суугаа Монгол талын консул ч гэж консул. Эрх ашиг, ая тухтай амьдралын төлөө нүдээ өгөхөөс буцахгүй явсан тэр консулд ч бас хариуцлага ярьж, эгүүлэн татах хэрэгтэй. Хүний эрх, хүүхдийн нулимснаас илүү үнэтэй АЛБАН ТУШААЛ, ЭРХ МЭДЭЛ гэж байдаггүйг даварсан дарга нарт МЭДРҮҮЛЭХ хэрэгтэйсэн. ХУУЛЬ гэж байдаг бол!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.205.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.